Sunday, November 13, 2016
мэдээлэл
https://www.google.com/search?q=%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%81%D1%80%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD+%D0%B7%D3%A9%D0%B2%D0%BB%D3%A9%D0%B3%D3%A9%D3%A9+%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D%D0%BB%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD+%D1%82%D3%A9%D0%B2&source=lnms&tbm=isch&sa=X&ved=0ahUKEwianvvCs6vMAhXMKZQKHVOwDLgQ_AUIBygB&biw=1366&bih=667#imgrc=L7Pq6PKl88PFPM%3A
Sunday, November 6, 2016
эрүүл байх арга
Зөв хооллох эрүүл байх дадал
- Орой 6 цагаас хойш хоол идэхгүй байх
- Өөх тостой зүйл бага хэрэглэх
- Өглөө бүр 1аяга сүү уух
- Боломжтой үедээ аминдэм эрдэс бодисоор баяжуулсан хоол хүнс хэрэглэх
- 7 хоногт доод тал нь 3 удаа үр тарианы төрөл болон үндэст ургамал хэрэглэх
- Идэвхтэй хөдөлгөөн байнга хийх
- Хорт зуршилаас татгалзах
- Давсны хэрэглээг багасгах
- Усыг тогтмол зөв уух
- Сэтгэл санаагаа тайван байлгах
Saturday, November 5, 2016
Friday, October 28, 2016
Зөв хооллоход хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнүүд
Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөв зохистой хооллох нь чухал юм.
Энэ нь олон төрлийн хүнсний бүтээгдхүүнийг зөв харьцаа, хэмжээтэйгээр
хэрэглэнэ гэсэн үг юм.
Хүнсний бүтээгдхүүнийг шимт бодисын агууламжаар нь үр тариа, мах, ногоо, жимс, сүү, өөх тосны гэж 6 ангилдаг бөгөөд эдгээр нь танд хэрэгтэй шимт бодис, илчлэгийг өгнө.
Хүнсний бүтээгдхүүнийг шимт бодисын агууламжаар нь үр тариа, мах, ногоо, жимс, сүү, өөх тосны гэж 6 ангилдаг бөгөөд эдгээр нь танд хэрэгтэй шимт бодис, илчлэгийг өгнө.
1. Үр тарианы төрөлд гурилан бүтээгдхүүн, будаа, гоймон, төмс, орох бөгөөд нүүрс ус, ислэгийн эх үүсвэр болно.
2. Махны төрөлд бүх төрлийн малын мах, тахиа, загас, өндөг, шош, буурцаг, дүпү, хиам орох бөгөөд эдгээр нь уургаар баялаг юм.
3. Хүнсний ногооны төрөлд бүх төрлийн хүнсний ногоо багтах бөгөөд эрдэс бодис, аминдэмийн эх үүсвэр болдог.
4. Сүүн бүтээгдхүүн нь уураг, кальци болон бусад эрдэс аминдэмийн үүсвэр болдог.
5. Жимсний төрөлд бүх төрлийн жимс, жимсгэнэ, жимсний шүүс орох бөгөөд нүүрс ус, аминдэм, эрдсийг эх үүсвэр болдог.
6. Өөх тосны төрөлд ургамлын тос, майонез, гахайн өөхтэй мах, самар, цөцгийн тос орох бөгөөд тосны агууламж өндөртэй нь юм.
Хоол хүнсний хэрэглээ:
• Хоол хүнсийг хэт халуунаар хэрэглэхгүй байх
• Өдөрт 3 удаа, тогтмол цагт идэж занших
• Хооллохдоо 1 дор хэт их идэхгүй, олон цагаар өлөн явахгүй байх
• Хоолыг яаралгүйгээр тайван, сайн зажиллаж идэх
• Давсыг аль болох бага хэрэглэх, хужир, нимбэгний шүүсийг хэрэглэж байх
• Хоолыг тасалгааны хэмд 2-с дээш цаг байлгахгүй байх, хөргөгчинд хадгалах
• Оройн хоолыг унтахаас 3 цагийн өмнө идсэн байх
• Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
• Түүхий хүнс болон болсон хүнсийг тусад нь хадгалах, хэрчдэг мод хутгыг нь мөн тусад нь байлгах
Хүнсний хэрэглээний зохицол:

Хүнсний ногоо нь гурил, гурилан бүтээгдхүүн, махны төрөлтэй нийцэх
ба хамгийн сайн зохицолтой. Жишээ нь: жигнэсэн үхрийн мах, гурвалжин
будаа, байцааны салат гэх мэт. Харин сүүн бүтээгдхүүн нь гурил болон
махан бүтээгдхүүний төрөлтэй зохицдог бол хүнсний ногоо, жимсийг хамт
хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Хоол тэжээл хурдан, зөв шингэхэд дээрхи зохицолыг мэдэж байх нь чухал.
Нүүрс ус, цардуул ихтэй хоолны боловсруулалтад амны хөндийд ялгардаг
алкалайн гэдэг фермент хэрэгтэй байдаг. Харин уураг ихтэй хоолны
боловсруулалтанд хүчил хэрэгтэй байдаг. Энэ нь ходоодноос ялгардаг.
Алкалайн болон хүчил нь хоорондоо нэгдэхээрээ бие биенийхээ үйлчилгээг
саармагжуулж, хоол боловсролт удааширч сайн шингэдэггүй байна.
Хүнсний бүтээгдхүүний “Е” тэмдэгт:
Манай орны хувьд өдөр тутмын хүнсний бүтээгхүүнийхээ 80%-г гадаадаас
нийлүүлдэг.Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олгодог “Е”
тэмдэгтийн тухай танилцуулж байна. Хүнсний Бүтээгдхүүнд химийн бодисыг
их хэмжээгээр хэрэглэх болсноос хүний биед аажимдаа хортой нөлөө үзүүлэх
болсон учраас “Е” тэмдэгтийг дотор нь 6 ангилдаг байна.
1. Эрүүл мэндэд хортой
2. Сэжиг бүхий
3. Эрүүл мэндэд хортой нь нотлогдсон орц
4. Эд, эрхтнийг гэмтээгч орц
5. Хавдар үүсгэгч
2. Сэжиг бүхий
3. Эрүүл мэндэд хортой нь нотлогдсон орц
4. Эд, эрхтнийг гэмтээгч орц
5. Хавдар үүсгэгч
Хүнсний бүтээгдхүүнд “Е” 330 гэсэн тэмдэглэгээ байвал та бүү худалдаж
аваарай. Энэ нь хорт хавдар үүсгэгч хорт бодис агуулж буйг заана. Энэ
тэмдэгт нь лаазалсан махан бүтээгдхүүн, бяслаг, Schweppes ундаа, резинэн
чихрүүдэд ихэвчлэн бичигдсэн байдаг. Та “Е” тэмдэглэгээг хүнсний
бүтээгдхүүний шошгоноос Ingredients буюу бүтээгдхүүний найрлага гэсэн
хэсгээс хараарай.
ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ
Эм гэж юу вэ?
Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн.
Эмийг
зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зөв
зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь
чухал юм.
Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?
Эмийн
зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд
тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг
хэлдэг.
Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
Эмийг
хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй
болмогц хэрэглэхээ больсноос хүндрэх, архагших, эмэнд дасалттай болох
зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.
Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.
Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.
Эмийг яаж зөв сонгох вэ?
Аливаа
өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь
зүйтэй. Учир нь эмч таньд тохирох эмийг сонгон ямар тунгаар, хэдэн удаа,
хэдэн хоногийн турш, яаж хэрэглэхийг заан жор бичиж өгнө.
Хэрэв
эмийг өөрөө сонгон хэрэглэх бол тухайн эмийн үйлчлэгч бодис, хэрэглэх
заалт болон эсрэг заалт, цээрлэх, хэрэглэх аргын талаар тодорхой
мэдээлэл авсны дараа сонгон хэрэглээрэй.
Эмийг зөв хэрэглэхийн тулд:
Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх
Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх
Жирэмсэн
үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.
Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдээрэй.
Эмийг шошго дээр нь заасан нөхцөлд хүүхдийн гар хүрхээргүй газар зөв хадгалаарай.
Эмийг хэдийд хэрэглэх вэ?
Эмийг
хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн
шалтгаалдаг. Эмийг хэдийд яаж хэрэглэх талаар эмийн заавраас мэдэж
болно.
Ихэнх
эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг боловч ходоод гэдэсний
замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол
идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30
минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.
Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
Антибиотикийг
зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр
үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна
уу.
Антибиотикийг
удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд
хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох
аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв
хэрэглээрэй.
Эмийг ямар аргаар хэрэглэх вэ?
Эмийг зайлшгүй тарьж хэрэглэх шаардлага гарвал мэргэжлийн хүнээр нэг удаагийн зүү тариураар хийлгэх хэрэгтэй.
Тарилгын
үед халдварт шар, ХДХВ/ДОХ –ын халдвар авах эрсдэл ихтэй, мөн өртөг
зардал нь өндөр байдаг тул та аль болохоор эмийг ууж хэрэглэхийг
хичээгээрэй.
Subscribe to:
Posts (Atom)